Швейцарийн аврах ажиллагааны шинжээчид манай оронд ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах нь” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлнэ.
Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарийн Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.
Төслийн багт барилга, байгууламж, сургалт бэлтгэл, техник тоног төхөөрөмж хариуцсан гурван дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд энэ сарын 5-10-ны хооронд хамтран ажиллаж байна.
Ж.Батсайхан