Аймгийн хэмжээнд 26,2 мянган мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-07 13:50:02
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гурван сая гаруй мал өвөлжиж байна. Үүнээс одоогийн байдлаар 26,2 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Аймгийн 19 сумаас Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Тэс суманд хаваржилт хүндэрч байгаа бөгөөд малын хорогдлын дийлэнх нь эдгээр сумдад гарчээ.
Хорогдож байгаа малын ихэнх хувийг ямаа эзэлж байна. Бусад сумдад малын хорогдол бага байгаа бөгөөд Улаангом суманд 130 гаруй мал хорогдсон нь хамгийн цөөхөнд орж байна. Хаваржилт хүндэрсэн сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан тул зайлшгүй нөхцөл байдал үүсвэл улсын нөөцөөс өвс тэжээл хуваарилан хүргүүлэхээр төлөвлөөд байна.
Мал төллөлт эхэлж, одоогоор аймгийн хэмжээнд 3000 гаруй мал төллөөд байна. Хүйтний эрч суларч байгаа ч цаашдаа байдал энэ хэвээрээ удаан үргэлжилбэл ямаа хээл хаях магадлалтай байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ