Өнгөрсөн шөнө Хөвсгөлд анхны бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-12 15:45:21
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Цагаан-Уул суманд өнгөрсөн шөнө бороо оржээ. Мөн 
Дархадын хотгорт 3-6 см цас орж өглөөний байдлаар Мөрөн, Тосонцэнгэл, Рашаант сумын нутагт бага зэргийн бороо орлоо. 
Тус аймгийн Цагааннуур сум аймгийн хэмжээнд хамгийн их буюу 17 см цасан бүрхүүлтэй байна. Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж байна. Энэ сарын 16 хүртэл нийт нутгаар салхи шуургатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга, ахлах инженер Х.Аюурзана мэдээллээ.

Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ