Хар тамхитай холбоотой 16 хүнийг баривчлан 28 хүнийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-аас "Хар тамхи-цагаан тахал" аян өрнүүлж эхлээд байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба, Тусгай ажиллагааны газрын албан хаагчид хамтран гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө хар тамхи мансууруулах бодис хууль бусаар улсын хилээр хил нэвтрүүлдэг худалдан борлуулдаг, энэ төрлийн бодисыг боловсруулж бусдад зардаг 16 хүнийг баривчилжээ.
Тэднийг цагдан хорьж, шалгаж байна. Мөн мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал буюу каннабисийг түүж, өөр төрлийн бодистой нийлүүлж боловсруулан бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай иргэн Г гэгчийг энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилан биедээ авч явсан мансууруулах бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө мөн 9 хүнийг хар тамхи мансууруулах бодис борлуулж байхад нь баривчилсан байна. 2018 он гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ны байдлаар энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан