Аймгийнхаа хэмжээнд жорлонгоо өөрчлөх аян өрнүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн шишгэд голын сав газрын захиргаа "Нутгийн шийдэл "төрийн бус байгууллагатай хамтран “Жорлонгоо өөрчилье” сургалт зохион байгуулж сургалтанд хөдөө орон нутаг, аймгийн төв, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийн нийт 165 хүн хамрагдаж байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай эко жорлонгийн талаар мэдээлэл сонсож, багуудад хуваагдан дадлага хийж ажиллав.
Энэ үеэр тус аймаг аялал жуулчлалын бүс нутаг болохын тулд ариун цэврийн байгууламжаа сайжруулах шаардлагатай байна гэдгийг "Нутгийн шийдэл" сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл хэлж байв. Сургалтанд оролцсон иргэд нүхэн жорлонгоо хамгийн хямд зардлаар хэрхэн эко жорлон болгон солих технологийн мэдлэгтэй болж хөрсний бохирдлыг багасгах, эрүүл ахуйн нөхцөл сайжрах боломжийг хүн бүр бүрдүүлэх боломжтой талаар мэдээлэл авч сургалтанд хамрагдсан иргэд аймгийн хэмжээнд жорлонгоо өөрчлөх аян өрнүүлэхээр боллоо.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэвч “Хөвсгөл нуурын ойр орчмын суурьшмал газрууд аялал жуулчлалын баазуудын хувьд өнгөрсөн онд 461 ариун цэврийн байгууламж тоологдсоноос 66 нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж байгаа нь нуурыг тойрсон гэр буудал, аялал жуулчлалын баазууд нэн даруй жорлонгоо өөрчлөх шаардлагатай байна” гэдгийг оролцогчид онцолж байлаа.

Б.Гантуяа