Говь-Алтай аймгийн төвийн ойролцоо газар хөдөлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-19 15:06:58
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Урьд шөнө /18-аас 19-нд шилжих/ Улаанбаатарын цагаар  4 цаг 20 минутад Говь-Алтай  аймгийн төвөөс баруун урагш найман километрийн зайд 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт  болжээ.
Одоогоор газар хөдлөлтийн баллын хэмжээг тогтоохоор ард иргэдээс мэдээлэл цуглуулж байна хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн харьяа Газар хөдлөлтийг бүртгэх Алтай салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Буяндэлгэр урьдчилсан мэдээ өглөө. 
Энэхүү газар хөдлөлтийн өмнө хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чандмань сумаас баруун урагш 4,5 магнитудын газар хөдлөлт  бүртгэгдэж байсан юм. 
 
Э.Нарангэрэл 
 
Холбоотой мэдээ