Хөвсгөл нуурт "Хар хил" гарсан тул иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-19 15:54:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн боловч сүүлийн үед мөсний толинд олон тооны цууралт гарч "Хар хил" гарсан байгаа тул иргэдийг ердийн хөсөг болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд Хөвсгөл нуурт гурван "Хар хил" гарсан байна. "Хар хил" гэдэг нь нуурын мөс цуурч салаад ус нь мэлтэлзэж байхыг хэлдэг гэнэ. "Хар хил"-ний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилний нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явж байхыг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Бат-Ирээдүй анхаарууллаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ