Мал төллөлт гурван хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-19 17:08:12
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт мал төллөх үйл явц гурван хувьтай байна. Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд тус аймагт нийт 846.038 толгой эх мал төллөхөөс гуравдугаар сарын 19-ний байдлаар 25400 эх мал төлллөсөн нь нийт төллөх эх малын гурван хувьтай тэнцэж байгаа аж.
Малчид 283 ботго, 68 унага, 303 тугал, 14069 хурга, 9675 ишиг бойжуулж байна. Харин малын хорогдол 686 толгой болжээ. Тус аймгийн нутагт Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Завхан, Төв аймгийн 49 мянган толгой мал отроор хаваржиж байна.
Нутгийн өмнөд хэсэг  болох Хатанбулаг, Хөвсгөл зэрэг сумдаар өнгөрсөн жил хур бороо багатай байсан учир  малын бэлчээр хомсдож хаваржилт хүндэрч болзошгүй байгааг албаны хүн тодотгов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ