Сумдад хүргэх өвс, тэжээлийн цуваа хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-22 13:22:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хаваржилт хүндэрч байгаа сумдад хүргэх өвс, тэжээлийн цуваа өнөөдөр хөдөллөө.
Тус аймгийн нутагт өнгөрсөн зун гантай байсны улмаас бэлчээрийн гарц тааруу байсан тул мал төлөлтийн үед зарим сумдад хаваржилт хүндэрч байна. Цуваа Баян-Овоо, Номгон, Хүрмэн, Гурвантэс, Сэврэй, Ноён, Булган сумдад дээрх тусламжийн өвс тэжээлийг хүргэх юм.
Аймгийн онцгой комисс, Онцгой байдлын газраас Засгийн газарт санал хүргүүлсний үр дүнд манай аймагт хоёр удаагийн тогтоолоор нийт 400 тонн өвс, 450 тонн тэжээлийг хуваарилсан байна. Өвсний үнийг 100 хувь хөнгөлж байгаа бол тэжээлийн үнэ 50 хувь хямдруулж 7000 төгрөгөөр малчдад олгохоор болжээ.

Д.Мишигсүрэн 

Холбоотой мэдээ