Говь-Алтайн нутгаар ойрын өдрүүдэд шороон болон цасан шуургатай байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-26 15:36:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд шороон болон цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул  нийт малчид, тээвэрчид иргэд та бүхнийг бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тухайлбал, салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч салхины эрч ширүүснэ. 
Харин Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна. 31-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 27, 29, 31-ний өдрүүдэд зарим газраар бага зэргийн хур тунадас цас орох ажээ. 
 
Э.Нарангэрэл
 

Холбоотой мэдээ