Япон улс Ким Жөн Уны айлчлалын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг хүлээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-28 14:55:38
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагчийн Хятадад хийсэн айлчалыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд Хятадын зүгээс энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг хүлээж байна хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.
 
“Бид энэ айлчлалыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд уулзалтын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа. Хятадын зүгээс энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөсэй гэж хүсч байна” хэмээн Ш.Абэ ярьжээ.
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны Хятадад хийсэн айлчлал энэ сарын 25-27-нд болж өнгөрлөө. 2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш Ким Жөн Ун гадаад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Бээжин хот дахь Ардын их хурлын танхимд Ким Жөн Унтай хэлэлцээ хийсэн юм.
Э.Аянзаяа 
 
Холбоотой мэдээ