Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн 20 цэргийн шарилыг Хятадад шилжүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-28 15:38:16
СӨҮЛ. /Ёнхап/. Солонгосын дайны үеэр буюу 1950-1953 онд амь үрэгдсэн 20 хятад цэргийн шарилыг Өмнөд Солонгос өнөөдөр Хятадын талд шилжүүлэн өгсөн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Цэргүүдийн шарилыг Хятадын талд шилжүүлэн өгөх ёслол өнөөдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд болсон байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Му уг арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Дайн байлдааны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг эх орон руу нь буцаах нь түүхэн шархыг эдгээж буй хүмүүнлэг ёсны хэрэг юм. Мөн энэ нь Өмнөд Солонгос болон Хятад улс найрсаг харилцаа, харилцан илгэлцлээ улам бүр бэхжүүлж байгаагийн илрэл” гэжээ.

Солонгосын дайны үеэр Хятадын цэргүүд нь Умард Солонгосын хамт Өмнөд Солонгосын эсрэг тулалдаж явсан юм.

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн хөрсөн дороос олдсон хятад цэргүүдийн шарилыг жил бүр Хятадын талд шилжүүлөн өгч байхаар 2014 онд Сөүл Бээжинтэй тохиролцсон билээ. Үүний дагуу 2014-2017 онд Өмнөд Солонгос нь 569 цэргийн шарилыг Хятадад шилжүүлэн өгчээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ