“Эко сургууль” хөтөлбөрийг орон нутагтаа 100 хувь хэрэгжүүлж буй хоёрдахь аймгаар тодорлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-03 12:30:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ БОАЖЯ, БСШУСЯ болон “Швейцарийн хөгжлийн агентлаг” хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн “Эко сургууль” хөтөлбөрт Говь-Алтай аймгийн төвийн болон сумдын бүх сургууль хамрагдаж, улсын хэмжээнд “Эко сургууль” хөтөлбөрийг орон нутагтаа 100 хувь хэрэгжүүлж буй хоёрдахь аймгаар тодорлоо.
 
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн баг бүрэлдэхүүн тус аймагт хүрэлцэн ирж, Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын эко сургууль хөтөлбөрийн үзэл баримтлал, аргачлалыг сургуулийн хөгжих үйл ажиллагаанд тусгах, орчны үнэлгээний арга зүйд суралцуулах зорилгоор энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль болон Улаанбаатар, Баянхонгор, Завхан, Увс аймгийн “Эко сургууль”-ийн нийт 70 гаруй төлөөллийг чадавхжуулах сургалтад хамруулж байна. 
Монгол Улсын хэмжээнд “Эко сургууль” хөтөлбөрийн хүрэл, мөнгөн гэрэгэ, “Ногоон туг”-тай Ерөнхий боловсролын 45 сургууль байдаг ба үүний 30 гаруй нь энэ удаагийн сургалтад хамрагдаж буйгаараа онцлогтой ажээ. 
Тэд байгаль орчноо хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягтай болох, асуудал шийдвэрлэхэд бүтээлчээр хэрэглэдэг байх үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.
 
Э.Нарангэрэл
 
 
Холбоотой мэдээ