Дорноговьд ноолуурын үнэ өсч 90-100 мянган төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-09 13:48:35
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ямааны ноолуур 90-100 мянган төгрөгийн үнэд хүрч, өмнөх оныхоос 5-10 мянгаар өсчээ.
Цаг агаарын таатай байдлаас шалтгаалж Дорноговийн малчид ямаагаа эрт самнадаг. “Ноолуур өнгөрсөн жилийнхээс 5-10 мянга орчмоор илүү үнэтэй байна. Ямааны ноолуурын үнийг монголчууд бус хятадууд тогтоодог. Тэд хямд авбал дагаад л хямд өгнө,  өндөр үнээр авч эхэлбэл бидэнд сайн. Ноолуурын үнэ өссөн нь бидний амьжиргаанд ихээхэн дэмтэй” гэж Дорноговийн малчид ярилаа. Гэхдээ хятадуудаас гадна үндэсний үйлдвэрлэгч “Говь” компани 2016 онд Дорноговиос ноолуур бэлтгэж  байсан юм. 
2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймгийн малчид хоёр сая орчим толгой мал тоолуулснаас 893,6 мянга нь ямаа юм. Харин ямаан сүрэг өмнөх оныхоос 15,3 хувиар тус  өсчээ. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ