Хориг арга хэмжээгээ чангатгана гэж анхааруулсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-13 11:32:35
КАРАКАС (Пренса Латина). Тавдугаар сарын 20-нд явуулахаар товлосон сонгуульд саад учруулах үүднээс АНУ-ын засаг захиргаа  Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгана гэж тус улын гадаад хэргийн сайд Хорхе Арреаса анхааруулсан байна.
 
Венесуэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Дональд Трампын засаг захиргаа түрэмгий үйлдлүүдийнхээ хүрээнд Венесуэлийн ерөнхийлөгчийн болон орон нутгийн хууль тогтоох байгууллагын сонгуульд саад тотгор учруулахын тулд улс төрийн тогтворгүй байдлыг өдөөн турхирах хүсэлтэй байгаа ажээ.
 
“Венесуэлийн эсрэг АНУ-ын түрэмгий бодлогыг Испани улс дэмжиж байгаа хэдий ч эдгээр үйлдэл нь манай улсын ардчилсан үйл явцад нөлөөлөхгүй. Испани улсад хүндэтгэлтэй хандаж, хоёр талын дипломат харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро илэрхийлж байгаа билээ” гэж Хорхе Арреаса онцлон тэмдэглэсэн байна.
Лу.батбаяр

Холбоотой мэдээ