Умард Солонгос болон Япон улсын харилцааг хэвийн болгох нөхцөлүүдийг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /РИА Новости/. Хэрэв Умард Солонгос хөгжлийн зөв замд гарвал Япон улстай харилцаагаа хэвийн болгох боломжтой гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос улс хөдөлмөрийн нөөц, ашигт малтмалаар баялаг. Хэрэв тус улс хөгжлийн зөв замд гарвал ард иргэдээ чинээлэг болгох, Япон улстай харилцаагаа сайжруулах боломжтой. Харилцаагаа хэвийн болгохын тулд Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал хийгээд цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавина хэмээн Д.Трамп амласан. Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаан ирүүлэхийн тулд АНУ болон Япон улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр шийдсэн” гэжээ.

Э.Аянзаяа