Б.Ууганбаяр:-Хандивын мөнгөөр худалдан авах багцын тендерийг дахин зарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-20 13:16:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн жил ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ард иргэд санаачилгаараа хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын байгууллагад эд материалын болон мөнгөн тусламж үзүүлснмйг яаж ашиглаж буйг  талаар иргэд ихэд сонирхож байгаа. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа. Б.Ууганбаяр " Уг хандивын хүрээнд Онцгой байдлын байгууллагын албан ёсны дансанд 1 тэрбум 368 сая төгрөг цугларсан. Онцгой байдлын ерөнхий газраас ажлын хэсэг байгуулагдан нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн судалгааг гарган эхний ээлжийн худалдан авалтыг хийхээр албан ёсны тендерийг зарласан. Уг тендерийн 7 багцад 10 гаруй аж ахуйн нэгж тендер ирүүлснээс нэг  багцад нэг аж ахуйн нэгж шалгарч гэрээ байгуулсан. Бусад багцад шаардлагад нийцсэн тендер ирээгүй учраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу дахин нээлттэй тендер зарлаад байна.  Энэ дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Одоо үнэлгээг хийж байна" гэж хариуллаа.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ