Онцгой байдлын алба хаагчид сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-21 22:33:15
Дорнод /МОНЦАМЭ/ Зүүн бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалт Дорнод аймгийн Онцгой байдлын газарт болж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 45 алба хаагч оролцлаа.

Уг сургалтад “Онцгой байдлын албаны холбоо, мэдээллийн системийн тухай”, “Холбоо зохион байгуулалтын үндэс”, “Антен фидерийн байгууламж, цахилгаан соронзон долгионы тархалт”, “Гамшиг, аюулт үзэгдлийн үед Хилийн цэргийн анги, байгууллагатай холбоо, мэдээллийн харилцан ажиллагаа” зэрэг сэдвүүдээр холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд хичээл заасан юм.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдэд байгуулаад удаагүй байгаа энэ цаг үед тус сургалт болж байгаагаараа ач холбогдолтой. Тус аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн оны 9 дүгээр сард “Зүүн бүсийн зарлан мэдээлэх төв”-ийнхөө нээлтийг хийж байсан юм.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ