Нүүдлийн үзэсгэлэн ажиллуулж байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 10:19:22

Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээс “Алтайн өвөр говийн гайхамшиг” гэрэл зургийн нүүдлийн үзэсгэлэнг аймгийн төвийн сургууль цэцэрлэгүүдэд гарган үзүүлж байна.

Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит 12 жилийн II сургууль, IV цэцэрлэг дээр гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнг  багш сурагчид, эцэг эхчүүд олон хүн үзэж сонирхсон байна. Алтайн өвөр говийн байгалын сонин сайхан, нэн ховор ан амьтан, говийн жигүүртэн, мэрэгч, ургамалын бүтэц зэрэг онц сонирхолтой зүйлүүдийн зургийг мэргэжлийн өндөр түвшинд авсан нь залуу үе хүүхэд багачуудыг төрсөн нутгаараа бахархах, ан амьтад, араатан жигүүртнийг хайрлах үзлээр хүмүүжүүлэхэд уг үзэсгэлэн ихээхэн ач холбогдолтой ажээ. Одоо уг нүүдлийн үзэсгэлэнг хөдөөгийн үзэгч иргэдэд хүргэхээр Эрдэнэ, Чандмань сумдад гаргахаар явсан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ