НЭМГ-ынхан Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-04-23 11:33:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрөгч бямба гарагт “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор  зохион байгууллаа.

Энэ өдөр нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцов.
Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын алба хаагчид Баянзүрхийн гүүрний ойр орчмын зам талбайг цэвэрлэж, хоггүй цэвэр цэмцгэр орчныг бүрдүүллээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцлоо гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ