Умард Солонгост зам тээврийн ослын улмаас 30 гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /РИА Новости/. Умард Солонгост жуулчны автобус гүүрнээс унасны улмаас 30 гаруй хүн амиа алджээ. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Хятадын жуулчид байсан байна. Энэ тухай Хятадын ГХЯ-ны мэдээлснийг “Риа Новости” агентлаг уламжлав.
Осол өчигдөр орой Умард Солонгосын өмнөд нутгийн Хвэнхэ-Пукто мужид болжээ. Холбогдох албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Умард Солонгос дахь Хятадын ЭСЯ-ны ажилтан болон Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчид ослын газар руу явсан байна.

Э.Аянзаяа