Хулгайлсан машиныхаа өнгийг өөрчилж ашиглаж байгаад баригдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-23 15:18:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашин хулгайлан өнгийг нь өөрчлөн ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ.Хулгайч нар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны гаднаас иргэн М-ын "Hyundai Accent" маркийн автомашиныг энэ сарын 14-15-нд шилжих шөнө хулгайлж, өнгийг нь өөрчилж будаад ашиглаж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Сэжигтэн Л, М нар Улаанбаатарын харьяат бөгөөд  хотод 21 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ