“G7”-ийн орнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-24 08:52:01
ОТТАВА. /ТАСС/. “Их долоогийн” улсууд Донбассын /Зүүн Украин/ нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй юм гэж Канадын Торонто хотод болсон уулзалтад оролцсон “G7”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Уг мэдэгдлийг Канадын гадаад хэргийн яамнаас тараасан байна. 
 
“Оросын үйлдэлтэй уялдуулан хязгаарлалтын нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бид бэлэн байна. “Их долоогийн” улсууд Украиныг бүрэн дэмжиж байгаа бөгөөд олон улсын хүлээн зөвшөөрсөн хил хязгаарын хүрээнд тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө байна” гэж дээрх мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
 
“Гэхдээ бид бүс нутгийн хямралууд болон дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд Оростой цаашид ч хамтран ажиллана” гэж “Их долоогийн” орнуудын гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ