Тухайн орон нутагт гурван сараас дээш амьдарсан бол шалгалт өгөх эрх үүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-24 11:22:03
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтын тов гарчээ.

Энэхүү төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 30, ирэх сарын 01-ны өдрүүдэд бүртгэх бөгөөд ирэх сарын 03-нд шалгалтаа авах ажээ. Уг шалгалтанд орох иргэдийн хувьд заагдсан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн тохиолдолд тус иргэнийг бүртгэхгүй юм байна. Мөн харьяаллын бус болон түр оршин суугаа иргэдийг бас бүртгэхгүй ажээ. Түүнчлэн тус шалгалтанд орох иргэд тухайн орон нутагт гурван сараас дээш хугацаанд амьдарсан байх ёстой ажээ. Шалгалтын бүртгэл аймгийн ЗДТГ-т явагдах юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ