Обама Парисын халдлагад амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-30 12:57:35

ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нар энэ сарын 13-нд Парист үйлдсэн халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалын ням гарагийн орой хүндэтгэжээ. Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, ням гарагийн орой хоёр орны удирдагчид Францын нийслэл хотын зүүн хэсэгт оршдог Bataclan концертын танхимын дэргэд цэцэг өргөсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Уур амьсгалын бага хуралд оролцохоор Францын нийслэл хотод хүрэлцэн иржээ. Уг бага хурал Парисын дагуул хот болох Ле-Буржед өнөөдөр эхлэх юм. Энэ жилийн бага хуралд дэлхийн улс орнуудын төр, засгийн 150 гаруй тэргүүн оролцоно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ