Хэнтий аймгийн 95 жилийн ой энэ жил тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам энэ жил тохиож байгаа бөгөөд урьдчилсан байдлаар долдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлоод байгаа юм.
Гэсэн хэдий ч Засгийн газар бүх аймгийн баяр наадмыг нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болох талаар хэлэлцэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан товлосон өдөрт өөрчлөлт орох магадлалтай аж.
Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах 17 салбар хороо байгуулагдсан. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан тус салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга нар саяхан хуралдаж төсөв, төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тус аймгийнхан ойгоо угтаж цэнгэлдэх хүрээлэнгээ засаж тохижуулах ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, бүх сандлыг шинэчлэх, сүүдрэвч барих, зам талбай, зүлэг ногоог янзлах, гэрэлтүүлэг, өнгө үзэмжийг сайжруулах, бие засах газар барих зэрэг ажлууд багтсан байна.

Д.Одонтунгалаг