Эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг цахимаар хамгаалах боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын E-filing, IPOM Publish системийг нээснээр монголд төдийгүй дэлхий нийтийн оюуны өмчийг интернэт хэрэглэгчид цаг хугацаа, орон зай үл хамааран үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой боллоо.
Өнөөдөр тохиож буй Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/ болон МУИС хамтран энэхүү цахим мэдүүлгийн систем болон Аж үйлдвэрийн өмчийн мэдээлэл, хайлтын цахим санг нээв.
Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас Аж үйлдвэрийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS суурилуулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагааг дээрх системээр хийдэг болсон байна.
Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж улмаар тухайн мэдүүлэгтэй холбоотой аливаа мэдэгдэл зэргийг цахимаар хүлээн авах болон судалгаа шинжилгээний ажилдаа патентын мэдээллийг цахимаар олж авах нь цаг, цаас хэмнэхээс гадна эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгчид судалгаа шинжилгээний ажилдаа ижил төстэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэн ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаална гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвдорж: БСШУСЯ-наас Монгол Улсын хэмжээнд инноваци, оюуны өмчийн үйл ажиллагааг эзэмших, ашиглахтай холбоотой эрхзүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ мэдээллийн систем бол эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг дэлхийн хэмжээнд бүртгэлжүүлэх, хамгаалалт хийх, өөрсдөө хүсэлт гарган бүртгүүлэх боломжийг нь нээх ажлын эхлэл тавигдаж байна. Инновацийг хөгжүүлэх үйл ажиллагааны хамгийн гол зүйл нь оюуны өмчийг эзэмших, ашиглах, оюуны өмчийн бүртгэлтэй холбоотой. Үүнийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран зохион байгуулж, дэлхийн хэмжээнд нээлттэй болгож, эрдэмтэн судлаачид өөрсдөө хайлт хийх боломжийг олгож буйгаараа давуу талтай.
Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын дэд захирал Ёшиюуки Такаги: Эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлээ Монгол Улсад болон бусад орнуудад онлайнаар хамгаалах боломжтой болж байна. Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоо хөгжиж байгаа ч цаашид хийх ажил зөндөө байна. Тиймээс эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнууд болон бизнесийнхэн хамтран оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр өгөөжийг нь хүртэх нь чухал юм.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд захирал Д.Дэлгэрсайхан: Хайлтын систем нэвтрүүлснээр монголд төдийгүй дэлхий нийтийн патентыг энэ системээр дамжуулан интернэт хэрэглэгч хэн бүхэн цаг хугацаа, орон зай үл хамааран үнэ төлбөргүй хэрэглэх бололцоо нээгдэж байна. Манай улсад 65 мянга гаруй патентын мэдээлэл бий. Харин дэлхий нийтэд 65 сая гаруй патентын мэдээлэлд ажиллах бололцоог хангаснаар инновацийг дэмжих, оюуны бүтээлийн үр ашигтай тогтолцоог бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулна. Аж үйлдвэрийн өмчийн эрх буюу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны загварт шинэ мэдүүлэг цахимаар авдаг болсноор цаасыг халж, үр дүн, чанартай болж, хүнд сурталгүй, үл ойлголцол арилж байна.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр