Улаанбаатарт 22-24 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2018-04-27 08:52:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, үдээс хойш секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ