“Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-27 09:26:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь өчигдөр болсон “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний бага хурал болов.

Тус хуралд Дархан аварга, доктор, профессор, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, гавьяат дасгалжуулагч, шинжлэх ухааны доктор, профессор, Л.Ням, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг, бөх судлаач, докторант А.Буянтогтох, бөх судлаач С.Баяндорж нарын эрдэмтэн мэргэд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон байна.

“Увс нуур” бөхийн галын спортын баяр “Монгол бөхийн баяр” нэртэй өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Спортын төв ордны “А” зааланд болох юм. “Монгол бөхийн баяр”-ын өдөр жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ. Маргааш чөлөөт бөх, ням гарагт самбо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулна.



“Увс нуур” бөхийн гал 1998 онд байгуулагдсан билээ. Анх дархан аварга Х.Баянмөнх, спортын хороонд ажиллаж байсан Б.Лагиржав агсан хоёр бөхийн галыг байгуулж байжээ. Тухайн үед нутгийн улсын цолтой 40 орчим бөхтэй байжээ. Одоо 60 гаруй улсын цолтой бөхчүүдээс гадна спортын олон төрөлд шилдэг тамирчид төрөн гарсаар байна.

Өнөөдөр “Увс нуур”  бөхийн галын тэргүүнээр Д.Дорлигжав, гүйцэтгэх захиралаар Д.Цэрэнсамбуу, УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн тэргүүтэй олон хүн хамтран ажиллаж байгаа юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ