“Хайрлацгаая” уралдааны тэргүүн байрын эзэн 3.5 сая төгрөг гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-30 14:44:51

МСНЭ, Монголын Бурхан шашны Гандантэгчинлэн төв, эртний түүхт “Эрдэнэ зуу” хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран “Хайрлацгаая!” сэдэвт видео рекламны уралдааныг зарлаж байна.

Энэхүү уралдаанд бүх телевиз, студи продакшны уран бүтээлчдээс гадна хувь хүмүүс ч бүтээлээ чөлөөтэй ирүүлэх боломжтой.

Хүн хүнээ хайрлах, хүндлэх эрхэм ёсыг сурталчилсан, монголчуудын хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг тусч, өгөөмөр сайхан сэтгэлийг харуулсан, үеэс үед өвлөгдөн ирсэн, өвлөгдөн уламжлагдах ёстой эрхэм чанаруудыг илэрхийлсэн шилдэг санаа, шийдэлтэй нийгмийн рекламыг шалгаруулан олон нийтийн хүртээл болгох, нийгмийн реклам бүтээгчдийг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгэн чухал соёл болгон хэвшүүлэх, зөв соёл, зөв хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой.

Нэг сарын хугацаатай зарлаж байгаа тус уралдааны шагналын сан нь 10 сая төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн бүтээл 3.5 сая, дэд байр 2.5 сая, гуравдугаар байр эзэлсэн 2 бүтээл тус бүр 2 сая төгрөгийн шагнал хүртэх юм.

Уралдааны бүтээлийг ирэх сарын 30-ныг хүртэл МСНЭ-ийн байранд хүлээн авна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ