Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-27 18:38:08
КОЯН. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны гэргий Ри Сол Жу болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины эхнэр Ким Жон Сук нар хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт болж буй Панмүнжом тосгонд уулзжээ.  
 
Богино хугацаанд үргэлжилсэн зураг авалтын дараа хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар хоорондоо мэндлэн, гар барилцжээ.
 
Ким Жөн Ун 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Умард Солонгосын анхны удирдагч болсон юм. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ.
 
Хоёр Солонгосын удирдагчдын яриа хэлэлцээний дүнд Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг намжаах зориолгоор Умард болон Өмнөд Солонгос улс хамтран хүчин чармайлт тавих талаар дурдсан хамтарсан тунхаглалыг баталсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ