УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-02 09:35:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. 

Уг хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүдийн ёсзүй, зарчим, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг хэлэлцэж, оролцогчдын байр суурийг сонсох юм байна. Хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд товлогдсон бөгөөд 
УИХ-ын дарга М.Энхболд нээж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал", УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Парламентын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын талаарх гадаад орнуудын туршлага" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Мөн өнөөдөр зарим байнгын хороо, ажлын хэсгийн гишүүд Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Монгол Улсын Консерватори, Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөсөн байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ