Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 08:47:46

Аргын тооллын 12 сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана.

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, мал адгуус муулах үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу.

Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

Холбоотой мэдээ