Уралын их сургуультай хамтран боловсон хүчин бэлтгэнэ

Дэлхийд | Боловсрол
jargal@montsame.mn
2015-12-01 09:04:16

ЕКАТЕРИНБУРГ. /TASS/. ОХУ-ын Уралын их сургуулийн /УИС/ нэгдүгээр орлогч захирал Сергей Кортов болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн /ШУТИС/ захирал Б.Очирбат нар хамтран ажиллах тухай багц гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Энэ тухай УИС-ийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Талууд УИС-д зохион байгуулдаг Монголын багш нарын дагалдан сургалтыг эрчимжүүлэх, улмаар Уралын тэргүүлэх их сургуулиудад аспирантурт сургах талаар тохиролцсон байна. Хоёр талын байгуулсан гол хэлэлцээрүүдийн нэг нь инженер-техникийн чиглэлээр боловсролын хамтарсан хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэх тухай юм. Ингэхдээ боловсрол олгох үйл явцыг Монголын оюутнууд суралцах хугацааныхаа талыг ШУТИС-д, харин хоёр дахь хагасыг УИС-д суралцах боломжтой байдлаар боловсруулж болох аж. Мөн онлайнаар боловсрол эзэмших асар их боломжийг ашиглах нь маш ирээдүйтэй. Ялангуяа, УИС энэ салбарт ОХУ-д тэргүүлэгчдийн нэг тооцогдож байгаа энэ үед энэ нь маш ирээдүйтэй гэж тус их сургуулийн мэдээлэлд дурджээ.

УИХ болон ШУТИС-ийн хооронд байгуулсан бас нэг чухал гэрээ нь олон улсын барилгын хамтарсан отрядууд байгуулахтай холбоотой. “Тухайлбал, ийм отряд байгуулснаар бүтээлч чадварыг болон хэлний ур чадварыг хөгжүүлэхэд, мөн залуу мэргэжилтнүүдийн сургалтын чанарыг сайжруулах хосгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Ирэх жил гэхэд Монголын их сургуулийн барилгын отрядын оюутнууд Екатеринбургийн барилгын талбайд нэг сарын дадлага хийх бол 2017 онд УИС-ийн оюутны отрядууд Монголд очих боломжтой” гэж тус их сургуулийн мэдээлэлд дурдсан байна.

Уралын их сургууль нь ОХУ-ын томоохон их сургуулиудын нэг бөгөөд 50 мянга орчим оюутан суралцдаг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ