Хүүхдийн парк нээлтээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-05 11:10:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк өнөөдрөөс /2018.05.04/ нээгдлээ. 
Мөн Парк руу ороход 1000 төгрөгийн хураамж төлөхгүйгээр нэвтрэх боломжтой болжээ. Одоогоор нийт 22 тоглоомтойгоос галзуу хулгана, завь хоёр ажиллахгүй юм байна.

Нээлтийн хөтөлбөр:

  • Хүүхдийн жүжиг
  • Циркийн үзүүлбэр
  • Хүүхэлдэйн жүжиг
  • Хөгжилтэй тэмцээн уралдаан
  • Амьд хөгжмийн тоглолт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 цаг.

Улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50% хямдралтай үйлчилнэ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ