Ерөнхий сайд орон нутагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-07 09:54:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 10 хүртэл орон нутагт ажиллахаар мордлоо.  
Тэрбээр өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллах бол маргааш Баянхонгор, лхагва гарагт Говь-Алтай аймагт ажиллахаар төлөвлөжээ. Энэ үер мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцана. Мөн нутгийн малчин айлаар орж, аймгийн иргэдтэй уулзалт хийх юм байна.  
 
Н.Туяа
 
Холбоотой мэдээ