"Миний монгол бичиг" үзэсгэлэн 250 гаруй бүтээлээр түүхэн өв соёлоо сурталчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт үндэсний бичиг, үсгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус өдрийг угтан аймгийн Төв номын сан, Боловсрол, соёл урлагийн газар, Хэлний бодлогын аймгийн салбар зөвлөлөөс "Үндэсний бичиг үсгийн баяр-2018" соёл, танин мэдэхүйн ажлыг лхагва, пүрэв, баасан гаригт зохион байгууллаа.
Энэ үеэр "Миний монгол бичиг" үзэсгэлэнг нээж, 19 сумын 23 сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд оролцон 250 гаруй бүтээлээр босоо бичгийн түүхэн өв соёлыг сурталчилсан юм. Оролцогчид монгол бичгийн эвхмэл, уран бичлэг, хичээнгүй, бийрэн, таталган гэх төрлүүдийг онцлон мод, чулуу, эсгий, цаас, даавуун дээр сийлмэл, шигтгээ, оёмол, зурмал, наамал, хайчилбар байдлаар бүтээл туурвисан байлаа.
Мөн “Монгол хэл-Соёлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх талаар сумд дахь Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга нар оролцлоо.
Түүнчлэн “Хичээнгүй бичигтэн” уралдааныг зохион байгуулж, 73 ангийн 2190 сурагчаас Арвайхээр сумын ЕБ-ийн I сургуулийн 6-а анги, Арвайхээр сумын ЕБ-ийн II сургуулийн 7-а анги, Бат-Өлзий сумын ЕБС-ийн 8-б анги, Арвайхээр сумын ЕБ-ийн IV сургуулийн 9-а ангийн сурагчид тэргүүн байрыг эзэллээ.
Баярын өдрөөр аймгийн Төв номын сан монгол бичгийн 50 гаруй номоор уншигчдад үйлчилж, ”Ураг удам, уламжлалын холбоо”-г үүсгэн байгуулагч Ж.Түдэвдорж багш, сурагч хүүхдүүдэд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, монгол хэл бичиг соёл, угийн бичиг, ураг удмын талаар зөвлөгөө өглөө.
Үндэсний бичиг, үсгийн баярын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга ивээн тэтгэж, нэг сая гаруй төгрөгөөр уралдаанд оролцогчдыг шагнаж урамшуулсан юм.

Б.Батчимэг