ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, Н.Жанцан, Т.Лхагва,Д.Наранчимэг нарын бүрэн эрх дуусгавар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-09 14:56:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Т.Лхагва нарын бүрэн эрх өнөөдөр дуусгавар болж байна. Мөн  Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрх өнгөрсөн жил дууссан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг 6 жилийн өмнө буюу 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 3-ыг нь УИХ, 3-ыг нь Ерөнхийлөгч, үлдсэн 3-ыг УДШ-ийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилох заалт холбогдох хуульд байсан ч маргаан үүсгэсний дагуу уг заалт унаснаар цэцийн гишүүн улиран томилогдох хууль зүйн боломжгүй болсон юм.
Энэ дагуу Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагва, Д.Сугар  нарын орны томилгоог хийх болоод байна. 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ