Хүүхдүүд байгалийн ил музейтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-10 16:36:38
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Музейгээс Төвшрүүлэх сумын Соёлын төвийн өв хариуцсан ажилтан Б.Булганчимэг, номын санч нартай хамтран Төвшрүүлэх сумын бүрэн дунд сургуулийн 7-р ангийн сурагчдыг “Түүхийн жимээр 2” танин мэдэхүйн аялалд энэ сарын эхээр хамруулжээ.
Хүүхдүүд Хотонт сумын Түүх соёлын үл хөдлөх дурсгалуудтай танилцан, Хархорин музей, Эрдэнэ зуу музей үзэж, Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь Хархорин орчмын Цогт их гэрийн сүм, ил музей, Чулуун яст мэлхий, Ханджамц хатны суварга, Мойлтын амны хуучин чулуун үеийн дурсгалуудтай танилцжээ. Аяллын үеэр хөгжөөнт тэмцээн уралдааныг ч зохион байгуулсан байна.

"Түүхийн жимээр” аяллыг байгаль дээр ил музей хэлбэрээр орших дурсгалуудтай багш, сурагчид биечлэн танилцах, сургалтын хэрэглэгдэхүүн болгон мэдлэг бүтээх, хамтдаа хөгжих, эх түүх, байгаль дэлхийгээ хайрлах, уламжлалт өв соёлдоо хүндэтгэлтэй хандах, тэднийг зөв иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор жил бүр аймгийн музейгээс зохион байгуулдаг юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ