Гал алдсан иргэдэд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-13 13:12:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 37 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдож, хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Мөн 19 удаагийн обьектын түймэр гарчээ. Сүүлийн сард ил задгай хог шатааснаас хоёр удаа гал алдаж, холбогдох иргэдэд хариуцлага тооцсон байна.
- Ой хээрийн түймэр Тэшиг суманд нэг гарсныг өдөрт нь унтраасан. Хаврын хуурайшилт ихтэй, түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагуудтай хамтран хийж байна. Ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Суманд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтыг Мэргэжлийн хяналтын газар, Цагаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байна. Гал түймрийн үед ажиллах мэргэжлийн анги, шуурхай бүлгийн бэлэн байдлыг хангаж, дайчилгаагаар ажиллах иргэдийг сургалт дадлага хийлгэж, аюулгүй ажиллагааны зааварчлага өгч байна гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа.
Иргэд үнс, нурмаа ил задгай хаях, малчид асаасан тамхи, чүдэнзээ унраалгүй орхих, төв  суурин газрын оршин суугчид хогоо шатаах зэрэг санамсар болгоомжгүй үйлдлээс гал түймэр ихэвчлэн гарч байна гэж Онцгой байдлынхан дүгнэж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ