Говь-Алтайн төсөв хоёр тэрбум 525.6 сая төгрөгт хүрчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-14 17:37:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төсөв энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 2 тэрбум 525.6 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 115.3 хувиар, үүнээс татварын орлого 1 тэрбум 772.1 сая төгрөг оруулан төлөвлөгөөгөө 112.0 хувиар биелүүлжээ. 
Татварын бус орлого 194.7 сая төгрөг төлөвлөгөөг 131.3 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 556.9 сая төлөвлөгөөг 121.3 хувиар давуулан биелүүлсэн байна. 
Харин орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 76.6 хувийг зарцуулжээ. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 92.2 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 90.9 хувь, бараа үйлчилгээний бусад зардлын 71.4 хувийг тус тус санхүүжүүллээ хэмээн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээлэв.

 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ