Туркийн ЭСЯ-наас бага орлоготой эмэгтэйчүүдийг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн ЭСЯ, “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Upcycling in Mongolia” үзэсгэлэн худалдааг тус Элчин сайдын яамны өргөөнд энэ сарын 18-19-нд зохион байгуулна.
Олон нийтэд нээлттэй болох тус арга хэмжээг Турк улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны орлогыг алслагдмал бүсэд оршин суудаг, бага дунд орлоготой эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох курс хичээллэхэд зориулна.
Хуучин, хэрэглэхгүй хувцас эдлэлийг ашиглан дахин шинэ эд зүйлс бүтээж болохыг иргэдэд зааж сурталчлах, цаашлаад байгаль дэлхийд ээлтэй энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Та бүхэн хувь нэмрээ оруулах боломжтой юм. Үүнд:
-Хуучин хувцас, эд зүйлсээ авчрах /ялангуяа жинсэн материалтай эд зүйлс/
-Сургалт, дамжаа хичээллүүлэх
-Үзэсгэлэн худалдаанаас бүтээгдэхүүн худалдан авах
-Хандив өргөх
Энэ үеэр Турк үндэстний амтат зоогийг “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-д хандив хуримтлуулах зорилгоор борлуулах бөгөөд азтан шалгаруулах аж.

Ж.Болор