Баян-Өлгий аймгийн цахилгааныг хязгаарлаж засвар хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-16 12:20:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн цахилгаангүй байна. Аймгийн Цахилгаан шугам, сүлжээний газраас өгсөн мэдээллээр цахилгааныг Увс аймгаас хязгаарлаж, тэнд байгаа 110 КВт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамд засвар хийж байгаа аж.

Одоогоор Ховд аймгийн Түргэний цахилгаан станцаас эрчим хүч авч Өлгий хотын албан байгууллагуудад өгч байна. Харин оройн 18:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд цахилгааныг хэвийн өгөх юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ