Урлагийн тоглолтод хүүхдүүд оролцохыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 10:22:17

Арван наймаас доош насны хүүхдийг оройн цагаар бар, цэнгээний газарт урлагийн үзүүлбэр үзүүлэхийг хориглолоо.

Хэрэв энэ тушаалыг зөрчвөл тухайн сурагчийн ангийн багш болон сургуулийн удирдлага, бар, цэнгээний газрын эздэд хариуцлага тооцно хэмээн Боловсрол, Соёлын газрын дарга О.Ариунгэрэлт хэллээ. Учир нь шинэ жилийн үеэр албан байгууллагын хүлээн авалтад сургуулийн хүүхдүүд бүжиг, дуу зэрэг урлагийн тоглолтод оролцдог. Энэ нь бусдад буруу үлгэр дуурайл үзүүлэхээс гадна томчуудад уруу татагдах, гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй юм. Иймд өнгөрсөн сарын 23-нд Боловсрол, Соёлын газрын дарга дээрх тушаалыг гаргажээ. Тушаалын биелэлтэд Цагдаагийн газар хяналт тавина. Мөн уг тушаалыг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх цэнгээний газар болон хамтлаг, продакшинпд хүргүүлжээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ