Өрхийн эмнэлгүүдэд 12,5 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-18 16:23:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Эрүүл Мөрөн" дэд хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын өрхийн эмнэлгүүдэд 12,5 сая төгрөгийн оношлуур бүхий тоног төхөөрөмжийг Засаг дарга Ц.Гансүх гардуулав.
Сүүлийн үед залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгаа учраас өрхийн эмнэлгүүдэд бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ыг эрт илрүүлэх оношлуурыг олголоо. Мөн "Ахмад настанаа дэмжих" нэрлэсэн жилийн хүрээнд даралт байнга хэлбэлзэж эм тогтмол уудаг зорилтот бүлгийн ахмадуудад даралтны аппаратыг гардууллаа. Хөтөлбөрийн хүрээнд цаашид Мөрөн сумын алслагдсан багуудад Эрүүл мэндийн төв барих, өрхийн эрүүл мэндийг төвүүдийг засварлах, хөдөөгийн багуудын иргэдэд явуулын үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажээ.

Б.Гантуяа
Холбоотой мэдээ