МАН-ын бүлэг Таван Толгойн төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-21 13:25:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг Таван Толгойг хөгжүүлэх цогц бодлогыг хэлэлцэж байна.
Засгийн газраас Тавантолгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломжит хувилбар саналуудыг боловсруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар оруулж, хэлэлцүүлж байгаа юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд томилох хүнийг санал болгож хэлэлцэх аж. Бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.

Н.Туяа
Холбоотой мэдээ