АНУ-тай ямар ч үед дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-25 09:35:19
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтаа дангаар цуцалсан АНУ-тай хэзээ ч, ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн байгаагаа Умард Солонгос мэдэгджээ. Энэ тухай Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ке Гваны мэдэгсэнийг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлэв.

“АНУ-тай бид яриа хэлэлцээ хийхэд болон асуудлыг шийдвэрлэхэд хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

“АНУ-ын эрх баригчдын зүгээс Умард Солонгостой хийх уулзалтаа цуцалсан хэдий ч бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна. Д.Трампын шийдвэр олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл зоригтой нийцэхгүй байна” гэж Ким Ке Гван онцлон тэмдэглэсэн байна.
 
Ирэх сарын 12-нд Сингапурт хийх уулзалтаа цуцалж байгаа хэдий ч цаашид Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп захидлаараа дамжуулан мэдэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ