Ахмад дайчид, энхийг сахиулагчдад шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЧөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймагт аж төрж буй ахмад дайчид төрийн одон медалиар энгэрээ мялаасныг аймгийн Засаг дарга С. Од-Эрдэнэ гардуулж өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны Улаан тугийн одонгоор ахмад дайчин Д. Содном шагнагдсан бол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг З. Шагдарсүрэн, И. Дамбий, П.Ёндонпэрэнлэй, Цэргийн гавъяаны одонг О.Осоржин, Ч.Ишдондов, Н.Пүрэвжалба, Алтан гадас одонг Н. Батсүх, Х. Дорж, Ө.Дамдин нарын ахмад дайчин энгэртээ зүүлээ.
Ахмад дайчдад шагнал гардуулах үеэр мөн НҮБ-ын энхийг сахиулах хүчин, олон улсын ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн алба хаагч, энхийг сахиулах хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхитэй оролцсон иргэнийг шагнадаг “Энхийн төлөө” медаль гардуулсан бөгөөд энэ медалийг Д.Батсүх, Б.Баасанхүү, Ч.Ууганбаяр, Ө.Саруул, Л.Мөнхтогтох нарын залуучууд энгэртээ зүүсэн юм.
Төрийн хүндтэй одон, медаль зүүсэн ахмад дайчиддаа аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөөд Энхийн төлөө үйлстэн залуучууддаа ажил хөдөлмөрийн нөр их амжилт хүслээ.
Дундговь Т. Отгонтуяа
Сэтгэгдлүүд