МАН-ын анхан шатны хороодын гишүүд улс төрийн суулт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн МАН-ын хорооны 1000 гишүүн өнөөдрөөс Сүхбаатарын талбайд улс төрийн суулт хийнэ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит Бага хурал ирэх сарын 07-нд болохоор товлогдсон байна. Уг хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 07-нд тус хорооны тэргүүлэгчид хуралдаж, Бага хурлыг зохион байгуулах журам, оролцох төлөөлөгчдийг сонгох зэрэг асуудлыг шийдвэрлэжээ. Ингэхдээ намын Бага хуралд нийслэлийн анхан шатны хороодоос 300, квотоор 69 төлөөлөгч оролцуулахаар болжээ. Гэвч МАН-ын дүрэмд Бага хуралд төлөөлөгчид квотоор оролцох тухай заалт байхгүй аж. Тиймээс улс төрийн суултаар квотоор оруулах төлөөлөгчдийг хасч, анхан шатны хороодын жирийн гишүүдийг Бага хуралд оролцох боломжийг бүрдүүлэхийг шаардана хэмээн Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Р.Дагва хэллээ.
Бага хуралд квотоор оролцох 69 төлөөлөгч нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг хэн нэгэн шударга бусаар авахад нь туслах, санал өгөх зорилготой байх магадлалтай хэмээн суулт зарлагчид үзэж байгаа аж. Улс төрийн суулт өнөөдөр 14.00 цагт эхэлнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр