Арванхоёрдугаар сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 08:51:23

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган Чингис зочид буудалд болно.

09.00 цагт Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис” зочид буудлын Тэмүжин танхимд болно.

10.00 цагт  Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг нээлттэй явуулна.

11.00 цагт Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдана.

11.00 цагт НЗДТГ,Азийн сантай хамтран дэлхийн олон улс, хотод зохион байгуулж,төрийн байгууллагын шийдвэр, төсөлд иргэдийн оролцоо, саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан НЗДТГ-ын Б танхимд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын Маркетингийн Холбооноос орчуулан гаргасан Филип Котлерын "Маркетингийн Удирдлага" номны нээлт “ИНТЕРНОМ” номын дэлгүүрийн 2 давхарт болно.

12.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улс төрчдийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Дэлхий дахинаа "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадаврийг дээшлүүлье” уриан дор тэмдэглэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбоглуулан ХАХНХЯ-наас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Marque 27" клубт "Киви" хамтлагийн дуучин Укагийн "11/6" шинэ цомог болон цомгийн баярын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театраас жил болгон уламжлал болон зохион байгуулдаг "Бид мартахгүй" дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд “Алтан тайзны эзэд – Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт Театрын музейд болно.

14.00 цагт УДЭТ-аас жил болгон уламжлал болон зохион байгуулдаг "Бид мартахгүй" дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааны Эрдэм шинжилгээний бага хурал Улсын Хүүхэлдэйн Театрт болно.

15.00 цагт БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын энэ оны 11-р сарын 30-нд Казахстаны ард түмэнд хандаж хэлсэн үгийн талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд мэдээлэл хийнэ.

18.30 цагт Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын анхны бие даасан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээ